Хайрлахад удамшил нөлөөлнө
“Psychological Science” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгааны үр дүн удамшил, хайрлаж дурлах хоёрын хоорондын холбоо хамаарлыг тайлбарлажээ. Бид хэн нэгнийг сонгож хайрладаг. Өч төчнөөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд эргэн тойронд байж л байхад бид нэг л хүнийг бодоод, түүнтэй л уулзахыг хүсч тэмүүлж байдаг нь хачирхалтай. Энэ нь зүгээр ч нэг санаандгүй үйлдэл биш гэнэ. Хэнийг хайрлах вэ гэдэг нь удамшилтай шууд холбоотой аж. Уг судалгааны үр дүнд судлаачид “Хүн өөртэйгээ ижил төстэй удамшлын генотиптэй хүмүүсийг биш харин огт өөр генотиптэй хүн рүү татагддаг” гэдгийг нотолжээ.
Халуухан тэврэлт бидэнд байнга л хэрэгтэй
North Carolina-гийн их сургуулийн эрдэмтэд тэврэлдэх нь цусны даралтыг эрс бууруулж, дур тавилтын гол түлхүүр болох окситокин гэх дааврын ялгаралтыг идэвхжүүлдэг гэдгийг олж тогтоожээ. Судлаачид хосуудыг бие биетэйгээ ойртож суугаад, арван минутын турш хоорондоо ярилцаж, халуун дулаанаар бие биенээ тэврэхийг хүссэн байна. Ингээд тэднээс эерэг өөрчлөлтүүдийг олж харжээ. Хосуудын цусны даралт буурсны дээр окситокиний хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн байсан аж. Гэхдээ нэг удаагийн тэврэлтийн энэ өөрчлөлт бага хэмжээнийх байлаа. Харин судлаачид өдөр тутам хоорондоо халуун дулаанаар тэврэлдэж байх нь сексийн амьдралд төдийгүй эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй гэдгийг сануулж байна.
Долоо хоногт хоёр удаа - хамгийн СОНГОДОГ тоо
2004 онд Wilkes-ийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Carl J.Charnetski 112 хосыг цуглуулан тэдний дархлааны функцийг хэмжиж үзжээ. Тэдний дунд долоо хоногт 2 удаа тогтмол секс хийдэг хосуудын дархлааны функцийг хэмжихэд immunoglobulin A даавар илүү их хэмжээгээр ялгарсан байжээ. Тэдний дархлааны түвшин долоо хоногт нэг удаа болон огт секс хийдэггүй хүмүүсээс илүү байсан аж. Тэгвэл тоо нь олон болох тусмаа илүү их дархлаатай болох уу гэсэн асуулт гарч ирж байгаа биз? Магадгүй долоо хоногт долоон удаа секс хийгээд байвал гахайн ханиад гэдэг гайхлаас огт айх хэрэггүй ч юм билүү… Та ингэж бодож байна уу? Тэгвэл хариулт нь “үгүй”. Үүнийг судалсан сэтгэл судлаач Charnetski хүртэл өөрөө гайхсан үр дүнг харсан байна. Долоо хоногт гурваас дээш удаа секс хийсэн хүмүүсийн дархлалын систем нь 14 хоногт эсвэл сард нэг удаа секс хийдэг хүмүүсийн дархлалын системээс нэг их дээрдээд байх зүйлгүй байсан нь түүнийг гайхахад хүргэжээ. Тэгвэл хамгийн шилдэг тоо долоо хоногт хоёр удаа.
Сонин, гэхдээ л үнэн-Хэрвээ хүн эсрэг хүйстний үнэрэнд ихээр татагдах юм бол энэ нь тэд генийн хувьд маш өндөр зохицолтой гэсэн үг гэж “The Scent of Eros: Mysteries of Odour in Human Sexuality” номын зохиогч сэтгэл зүйч Kohl тайлбарлаж байна. Kohl эмэгтэйчүүд өөрсдийнхөө генотипоос огт өөр хүнийг хайдаг бөгөөд тийм генотиптэй хүний үнэр лүү хүчтэй татагддаг гэж үзжээ.
-Царайлаг эрчүүд шилдэг спермтэй. Сонин байгаа биз? “Evolution and Human Behaviour” сэтгүүлд бичсэнээр царайлаг, гадаад үзэмж сайтай эрчүүд хамгийн сайн спермтэй байдаг гэнэ. Судлаачид 1000 гаруй эрчүүдийн спермийг нарийн шинжлэн судалснаар хамгийн эрүүл, хөдөлгөөн сайтай спермтэй эрчүүдийн ихэнх нь эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаахуйц царайлаг залуучууд байсныг олж тогтоожээ.
-Ихэнх тохиолдолд дур булаам хоолойтой эмэгтэйчүүд хөөрхөн царайтай байдаг гэнэ. Nottingham-ийн их сургуулийн сэтгэл судлаач Sarah Collins 90 залуу эмэгтэйн дууг бичээд эрчүүдэд бичлэг сонсгожээ. Тэгээд дараа нь эрэгтэйчүүдэд тэдний фото зургийг харуулсан байна. Тэгэхэд эрчүүдийн таашааж байсан хоолойнууд хамгийн хөөрхөн царайтай эмэгтэйчүүд байжээ.
Хөгжим бол хайрын хэл
North Adams-ын коллежийн сэтгэл судлаачид “хөгжим бол хайрын хоол” гэсэн Шекспирийн алдарт үгний үнэнийг баталлаа. Эмэгтэйчүүдэд огт хөгжимгүй өрөөнд эрэгтэйчүүдийн зургийг үзүүлэхэд нэг их сэтгэл хөдлөлгүй хүлээж авч байсан бол намуухан soft rock хөгжмийн аянд тэд илүү олон эрэгтэйчүүдийн зургийг таашааж байлаа.
Анхны халуухан үнсэлт
Анхны үнсэлт хосуудын харилцаа цаашид үргэлжлэх эсэхийг шийддэг гэдгийг нэгэн шинэ судалгаа харуулж байна. Нэг үнсэлт л тухайн эзнийхээ талаар чухал мэдээллийг хангалттай хэмжээнд агуулж чадна гэж Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач George Gallup үзэж байна. Тэр 1041 оюутны үнсэлтийн хандлага дээр ажиглалт хийж, эрчүүдийн 59 хувь, эмэгтэйчүүдийн 66 хувь нь анхны үнсэлтийн дараа сонирхол буурдаг гэсэн дүнг гаргажээ.
Хайраа үргэлжлүүлэхийн тулд хамтдаа инээ
Судлаачид 52 хосуудаар өөрсдөд нь тохиолдож өнгөрсөн хөгжилтэй явдлуудаа дурсан яриулжээ. Ингээд ажиглалт хийхэд тэдний харилцаа улам дотносож байсан гэнэ. “Хүмүүс нэг зүйлийн тухай ярьж инээх нь тэд бие биенийхээ санаа бодлыг үнэлж байгаа хэрэг” гэж Appalachian их сургуулийн Doris Bazzini зөвлөж байна.

No comments:
Post a Comment