-Эрчүүд, хүүхнүүдийн хэн нь илүү их хардамтгай вэ?-
Дурлал хэмээх зүрхэн дэх шүдний өвчнөөр өвддөггүй хүн үгүй. Бүсгүйчүүд дурлаж, дасахаар хайртай хүнээ өөр эмэгтэй рүү харц шидэхэд л зүрх нь шаналж, хар гэгч айхтар эмгэгтэй болдог.
Учир нь бүсгүйчүүд өөрөөсөө өөр эмэгтэйг хайрлахыг хайртай хүндээ ердөө зөвшөөрч чаддаггүй эмзэгхэн улсууд. Хэрвээ хайрт чинь чамаас ондоо бүсгүй рүү харц шидээд байвал яавал зохих талаар нэгэн зөвлөгөө өгье.
• Та хоёрын харилцаанд түүний хүсэл таашаал хамгийн гол үүрэгтэй гэж чи боддог бол энэ итгэлд нь эргэлзээ төрүүлээд үзэгтүн. Цаадах чинь хэрэв чамд үнэхээр хайртай л бол цочирдож таарна.
• Тэр чамайг гэртээ хашаад, өөрөө чөлөөтэй гадуур гарч байгаагаа эр хүнд байдаг зан гэвэл би ч бас эрх чөлөөтэй бүсгүй гэдгээ илэрхийлж, заримдаа орой үдэш найз нартайгаа юм үзэж, буу хал. Оройтож ирэнгүүтээ "Тэд намайг явуулдаггүй. Би тэдэнд хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх сайхан байлаа шүү" гээд хэлээд үз.
• Чамд зөвхөн тэр л хайртай юм биш байна гэдгээ мэдрүүл. Хааяа хэн нэгнээс илгээсэн мессежээ унш. Түүнд үзүүл.
• Хэн нэгэн чамтай утсаар яривал аль болох удаан ярь. Тэгээд утсаа тавихын өмнө, ээж чинь байсан ч дуугаа намсгаж юуг ч юм шивнэж хэлээд "дараа яръя" гээ. Хэн ярьсан гэвэл найз эмэгтэйгээ гэж хэл. Энэ үгэнд үл итгэх тул хайртай залуу чинь чиний талаар арай зөөлөн бодолтой болоход лав нөлөөлнө.
• Хичнээн сэтгэл ханаж, аз жаргалтай байлаа ч үүлэн борооны ажлынхаа дараа уртаар санаа алдаад үз. Эсвэл өөрсдөдөө хамаагүй, тэс хөндлөнгийн юм ярь.
• Хайрт чинь өөрийгөө ямагт дээгүүр тавиад байвал чи дорой байдал гаргаад хэрэггүй. Наад зах нь "Шивэр үнэртэж байна. Чи хөлөө угаагаагүй юм уу" гээд хэлээд үз. Уурлавал худлаа тоглосон юм гээд хэлээд үз.
• Үе үе оройтож ирээд байвал хардаж буйгаа бүү мэдэгд. Тоомжиргүй дүр үзүүл. Давсгүй хоол хийгээд өгчих. Чиний зориуд инээмсэглэсэн царайг хараад цаадах чинь нэгийг бодох нь гарцаагүй.
• Энэ бүх арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй янзтай бол чи түүний хүсэл бүхнийг битгий аялдан дага.
Сайхан хүүхэн хараад харц шиддэггүй эр хүн гэж ховор. Тэгээд ч ихэнх эрчүүд хүүхэмсэг байдаг юм шүү дээ.
Гагцхүү амьдралынх нь түшиг, хувь заяаных нь утга учир бол "Зөвхөн би шүү" гэдгээ мэдрүүлж чадсан тэр цагт эр хүн, өөрт нь ямар чухал хүнийг үл тоомсорлож явснаа ойлгож чиний өмнө сөхрөх болно. Харин сануулахад дээрх зөвлөмжүүдийн жорыг тааруулж туршаарай. Хоолны давс ихэдвэл гашуун байдаг шүү дээ.
No comments:
Post a Comment