|
|
Хайр дурлалд насны хязгаар байдаггүй хэмээн ярьдаг үнэний ортой аж. Гол нь хоёр хүний сэтгэл нийлж чадаж байвал болох нь тэр. Мэдээж хэрэг асуудалгүй амьдрал гэж юу байхав. Хамтран амьдрахад насны зөрүү тийм ч асуудал биш бололтой. Ингээд эдгээр хосуудын давуу болон сул талыг товчхон өгүүлье.Нийгмийн байдал:Хэрэв эмэгтэй нь эрэгтэйгээсээ эгчмэд бол эрэгтэй нь үр удмаа үлдээх тал дээр аль хэдийнээ толгойдоо бодчихсон байдаг. Үүний зэрэгцээ нийгэмд байр сууриа олоход нь тусалдаг. Харин эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах бол эмэгтэй нь ядаж өөрөө өөртөө зарцуулах хэрэгцээнийхээ мөнгийг олохын төлөө явдаг. Эрэгтэй нь аль хэдийн байр сууриа олчихсон болохоор карьер хөөх тал дээрээ илүү анхаардаг.Хүүхэд: Эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах бол энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Аав болохдоо баяртай байгаад зогсохгүй өөрөө яг л багш шиг хүүхдээ өсгөж, хүмүүжүүлдэг байна. Харин эрэгтэй нь эсрэгээрээ дүү бол аав болох тал дээр бэлэн эсэхдээ нэлээд эргэлздэг. Мэдээж хэрэг үр удмаа үлдээх нь зүйн хэрэг хэмээн ухамсарладаг хэдий ч эцсийн эцэст хоёр хүний хайрын холбоо чухал хэмээн хүүхэдтэй болохоос татгалзах явдал бий.Сексийн амьдрал:Эмэгтэй нь эрэгтэйгээсээ эгчмэд бол энэ тал дээр асуудал харьцангуй бага байдаг. Учир нь ижил хурдтай, яг энэ тэнцүүхэн ор хөнжлийн ажлаа хийдэг. Харин эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах бол асуудал үүсэх магадлал өндөр. Учир нь залуу бүсгүйгээ хангаж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Энэ нь эрчүүдийн хувьд байгалийн жам ёсны асуудал юм.Гадаад төрх байдал Залуу нас, гоо сайхан дүр төрх мөнхийн зүйл биш. Тиймээс энэ тал дээр эр эм хоёр санаа зовоод байх зүйлгүй. Хүний амьдралын жам ёсны асуудал. Харин яавал эрт хөгшрөхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Үүний тулд хэрэглэж буй хоол хүнс, эрүүл агаар, хөдөлгөөн зэрэгт ач холбогдол өгөх нь чухал байдаг.
No comments:
Post a Comment