Хүн төрөлхтний хамгийн хосгүй мэдрэмж болох хайрын тухай өгүүлсэн сая сая урлагийн бүтээлүүд бий. Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй хэдий ч магад биднийг хамгийн их зовоож, давхар хамгийн их жаргаадаг түүнийг төгс илэрхийлэх боломжгүй юм. Гэвч төгсөд хамгийн ойртсон гайхалтай хайрын тухай бүтээлүүдээс шилдэг 10-ыг танилцуулж байна.
1. Касабланка "Бид хамтдаа байгаа цагт үргэлж л Парист байгаагаас өөрцгүй" гэсэн жүжигчин Хамфри Богарты үгийг романтик бүсгүйчүүд маань яахин мартах вэ? Холливудын алтан үеийн сор бүтээлүүдийн нэг Касабланкагийн Илсагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ингрид Бергмен бх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Товчхон хэлэхэд энэ бол хос бүрийн заавал үзэх ёстой кино юм. Үзсэний дараа та хоёрын харилцаа хайр энхрийллийн шинэ шатанд очихыг хэн үгүйсгэх билээ?
2. Титаник. Сүйрлийн тухай өгүүлсэн хамгийн романтик бүтээл. Гэвч яагаад хамгийн гайхалтай хайрын түүх бүхэн ямар нэг золиосын тухай өгүүлдэг юм бол?
3. Густав Климт-“Үнсэлт” Та энэ зургийг хараад юу мэдэрч байна вэ? Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын нэг, Густав Климтийг алдарт хүргэсэн гоц бүтээл юм. Хальтхан харвал зүгээр нэг хамтдаа хэвтэж буй залуу хос шиг харагдаж болох ч, сайн ажиглавал энэ зураг таны нүдний өмнө “амилах” болно. Шунал тачаал, энхрийлэл, хоёр биений тэмүүллийг хүчтэй гаргасан зураг учраас тэр. Төгсгөлгүй, нээлттэй орхигдсон дугуйнуудаар бүсгүйн биеийг, харин дөрвөлжин, тэгш өнцөгт дүрсүүдээр эрэгтэйн биеийг дүүргэсэн нь таны бодлоор ямар утга санааг илэрхийлж байна вэ?
4. “Хунт нуур” бүжгэн жүжиг. Бас л хайрттайгаа заавал үзэх ёстой бүтээлүүдийн нэг. Танд нэгэн таатай мэдээг дуулгахад 10 дугаар сарын 8-нд УДБЭТ-ийн 49 дэх улирал эхэлж, Цөмөөхэй, Жизель, Нойрсож буй гоо гүнж, мэдээж Хунт нуур гэх мэт сонгодог баллетууд ээлж дараалан тавигдах юм билээ. Гоо зүйн асар өндөр таашаалыг эдлэхээс гадна хайр сэтгэлийнхээ гал дөлийг сэргээж аваарай.
5. Ромео Жульетта хоёр. Дайсагналцсан гэр бүлийн нэр төрийн золиос болсон өсвөр насны залуухан хүү охин хоёр. Гэвч тэдний бие биен рүүгээ тэмүүлсэн сэтгэл нь хэн хүнээс илүү хүчтэй, бас зоримог. “Хайр гэдэг бол золихуй юм”. Хайр сэтгэлийнхээ төлөө өөрсдийн амийг золиослодог нь ялагдаж буй мэт харагддаг ч, магадгүй тэд хамгийн их ялсан нь. Ромео Жульетта хоёрынх шиг хайрыг энэ хорвоо ертөнц өөртөө шингээж чаддаггүй нь гашуун үнэн юм болов уу?
6. 8. “Beauty and the Beast” хүүхэлдэйн кино. Өнгөрсөн 25 жилд гарсан хамгийн романтик дэлгэцийн бүтээлүүдэд багтаж чадсан Диснейн шилдэгүүдийн нэг. Яагаад “Үнсгэлжин”, “Цасан гоо”, эсвэл “Нойрсож буй гоо гүнж”-ийг тэд сонгоогүй юм бол? Учир нь Белл бусад шиг царайлаг, сайхан ханхүүд дурлаагүй, харин тэр хэрцгий царайтай араатанг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан юм.
No comments:
Post a Comment