Анхны хайр маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг, сэтгэлийн нарийн мэдрэмж юм. Өмнө нь огт мэдэрч байгаагүй тийм мэдрэмжтэй учраад хүн өөрийн ухаангүй болж, үхэн хатан дурладаг. Дээр жишээ болгон өгүүлсэн Нямжаргалын дурлалын түүх шиг үнэхээр л хэн ч, юу ч гэж хэлж байсан дурласан хүн яахаас ч буцахгүй болдог байна. Хорвоод хүн болж мэндлээд галзуурсан мэт ийм дурлалтай эхний бөгөөд эцсийн удаа л учирдаг. Гэхдээ үүнийг хүн болгон тойрч биш, дайрч өнгөрдөг. Хүн ийм үедээ ховсдуулсан мэт, хар тамхинд донтсон хүн шиг ч өөрийн мэдэлгүй болдог байна. Хичнээн өөртөө итгэлтэй, ухаалаг, царайлаг хүн ч бай, үнэхээр л дурласан бол хайртай хүнийхээ дэргэд зүрх зориггүй, хэлье гэснээ ч хэлж чаддаггүй, аймхай хулчгар, сул дорой болдог. Хайраас болж үхэхэд ч бэлэн байдаг тийм л нас.
Хайр бол зөвхөн эелдэг сайхан зан төрх биш, дан эротик зүйл ч биш, нэг нь нөгөөдөө санаа тавих хоорондын холбоос төдий зүйл ч бас биш юм. Амьдрал гэж юуг хэлэх вэ гэдэгтэй адилхан хайр бас хялбар томъёологдох зүйл биш боловч ярихгүй өнгөрөхийн аргагүй тийм сэдэв.
No comments:
Post a Comment