Saturday, August 18, 2012

....Хэн нэгэнд хандаж хэлбэл...

Намар цагын налгар өдрүүд
Навчис хаялам уйтгартай байна.
Сэвэлзэх салхитай сэрүүн өдрүүд
Сэтгэл эмтлэн гунигтай байна
Зүрхэнд минь ирсэн тэр л хайр халуунаараа чамайг хүлээсээр 
Зүүдэлж сэрсэн мөрөөдөл минь хайртыгаа хүсэн тэнүүчилсээр... 
Өдөө гээсэн шувуу эргэж түүнийгээ олдоггүй 
Өр зүрхэнд туссан шарх дахиж хэзээ ч эдгэдэггүй 
Өнгөнд хууртсан сэтгэл ханаж цадахыг мэддэггүй 
Өвчинд нэрвэгдсэн хүнийг эрүүл бусад нь ойлгодоггүй болохоор 
Хайр даадаггүй хүмүүст харц доогуур бүү харагд. 
Согтуу хөлчүү мэт амьдарсан хоног өдрүүд баяртай 
Сормуус нойтон байсан цаг мөчүүд минь баяртай 
Солонгийн өнгүүдээр чимсэн сэтгэлийн гэрэл гэгээтэйгээр 
Сайхан бүхнийг надад авчирах ирээдүйлүүгээ урагшаа.....

No comments:

Post a Comment

Blogger Widgets fergie big girls(don`t cry) Sia(my love)