Цэвэрлэгээний алчуур
Хөөрхөн байгаа биздээ |
Шорлогны мод
Цавуу (халуун цавуу, даавууны цавуу бүх зориулалтын цавуу)
Утас, зүү, хайч, тэмдэглэгч харандаа
Хийх арга:
1. Нэг сарнайнд 4-н ширхэг дугуй дүрс(энэ дугуйны хувьд 8см-н диаметртэй байгаа ) орно гэж тооцоод хэрэгцээнийхээ хэрээр дугуй дүрсээ зурж хайчилаарай. Бас энэ цуврал зааврууд маань бүхэлдээ дугуй дүрсүүдийг хэрхэн хувиргаж болох бяцхан жишээ юм шүү. Иш хийх алчуураа зургын дагуу нарийхан бас навчны дүрстэйгээр хайчилна. Цавуугаа сонгохдоо түргэн хатдаг халуун цавуу эсвэл даавууны цавуу сонгоорой.
2. Дугуй дүрсүүдээ модныхоо үзүүртэй талаас нь голд нь нэвт хатгана цоолж сүвлэнэ. Бүгдийг нь цоолж сүвлээд дуусмагц үзүүртэй талын хамгийн эхний дугуйг үзүүрлүү нь ойртуулаад цавуудаж дүрсээ голоор нь нуглана.
3. Голоос нь эхлэн модондоо дүрсээ орооно. Ороохдоо аль болох ирмэгийг нь тэгш гаргаарай. Ороож дуусаад утас зүү авч бэхлэн оёно. Одоо дараагийн дугуй дүрсийг ороосон дугуйруугаа тулгаж татаад тал бүрд нугалж шингээн утсаар дор бүрд нь тогтоож оёно. Ингээд үлдсэн хоёр дугуйг мөн л энэ аргаар тус тусд нь бэхлэж оёорой.
4. Нэг жижиг дугуйг голд нь жижигхэн нүх гаргаад модны доороос нь хатган оруулаад цэцэгнийхээ доод хэсэгт цавуу түрхээд нөгөө жижиг дугуйгаараа шахаж наалдуулна. Иш хийх нарийн хайчилсан алчуураа авч үзүүрт нь цавуу түрхэнэ. Ингэхдээ навчний үзүүрийг дээш харуулна
5. Цавуудсан үзүүрээ цэцэгний ёроолд сайн шахаад модоо нэгэн жигд ороож эхлэнэ. Эхний алчуур ороож дуусмагц үзүүрийг нь цавуудаж тогтоогоод дахин нэгийг үзүүрийг нь цавуудаад үргэлжилүүлэн орооно. Модны доод үзүүрт ирмэгц үзүүрээ цавуудаад ороож дуусгана. Ингээд дууслаа. Та энэ цэцгийг бас гэртээ чимэглэл, найздаа бэлэг болгож ашиглаж болно шүү.
^^
ReplyDeletegoy iin ;;)
ReplyDelete