Thursday, August 16, 2012

Би түүндээ хайртай байсан…


Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.
Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.
Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээ хайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.
ЭцэгТүүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өндөөдөр их хүнд өдөр байлаа.” Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.
ЦуурайНайм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэжорилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
“Чи хэн вэ”гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
“чи хэн вэ?”
Харин хүү бухимдан:
“хулчгар” гэв.
Хариу бас л ижилхэн:
“Хулчгар ” гэж ирэв.
Хүү аавда:
“Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна.” гэв
Аав нь:
“миний хүү сонсож бай” гээд,
“Бүх юм сайхан” гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
“Бүх юм сайхан” гэв.
Аав:
“Би чамд хайртай”
Уулнаас ирэх дуу:
“Би чамд хайртай”
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ.
Заяаны ханьХаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.
Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.
Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.
Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.
Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.
Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

No comments:

Post a Comment

Blogger Widgets fergie big girls(don`t cry) Sia(my love)