Чамайг харж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож чих минь амардаг
Чамд хүрж бие минь амардаг
Чамайг хайрлаж зүрх минь амардаг
2.Хайртай гэж олон хэлж чадахгүйч
Сэтгэлээсээ ганц хэлж чадна шүү!
Үргэлж дэргэд чинь хамт байж чадахгүйч
Зүүдэндээ үргэлж хамт юм шүү!
3.Нүдрүү чинь эгцэлж харж чадахгүйч
Нууцхан чамайг ширтдэг юм шүү
Дотно үг хэлж чадахгүйч
Сэтгэлдээ дандаа хэлдэг юм шүү!
4. Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой!
5.Оддын дундаас хайсан юм шиг
Оройтож чамайгаа олсонч
Мандан жаргах нарны хорвоод
Миний хайр наддаа итгээрэй!
6.Зүгээр л чамдаа туньх гэсийн
Зүггүйтэж чамайгаа уурлуулах гэсийн
Санаад би sms бичсийн
Сайхан чамайгаа алдхаас айсийн!
7.Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлий !
8.Салхи аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү!
9.Нулимсаа би шүлгэндээ шингээсэн
Нууцлаг сэтгэлийн минь үгс
Шүлгэнд минь л бий!
Шүлгээ сонсоод
Сэтгэл минь онгойчлоо
Шүүдэр мэт дуслах нулимсийг минь арчлаач!
Хайртай болсон ч хэлж чадахнгүй
хамт байсан ч харж чадахгүй
халамж тавьсан ч энхрийлж чадахгүй
хайр гэж яамар хэцүү юм вэ?
Ганцхан минийх гэж дэлхий дүүрэн хашгардаг
Өөр хэнд ч өгөхгүй гэж өөртөө би андгайлдаг
Өр зүрх минь ганцхан чамруу тэмүүлдэг
Надад таалагдсан болохоор чинь минийх
Бусдаас илүү намайг халамжилж энхрийлж хамт байсан билүү?
Буруу зүйл хийчихээд сэтгэлд хүрэхээр уучлалт гуйж байлуу?
Одоо чамаас өөр хүнтэй байгаа болохоор үзэн ядаж байна уу?
Өнгөрсөн ч гэсэн надад хайртай хэвээрээ гэлүү?
Хамт байсан үеийг дурсамж гэхэд хэцүү
Халамжилж байсан сэтгэлийг чинь хайр гэхэд хэцүү
Одоо надад хайртай хэвээрээ гэдэгт итгэх бүр хэцүү
Ондоо хүнээс харамласан энгийн нэг сэтгэлийг би мэднээ
Чиний төлөө цохилдог зvрх буруутай гэж vv
Чиний төлөө шаналдаг сэтгэл буруутай гэж vv
Чамд хайртай болсон би буруутай гэж vv
Чамайг санахдаа уйлдаг нулимс буруутай гэж vv..
Гуниглах сэтгэл минь нүднээс нулимс урсгана
Гундсан дурсамж минь хэн нэгнийг өгүүлэн бодогдуулна
Ганцаардсан бодол минь амирлангуй түүнийг надаас нэхнэ
Гомдож үлдсэн зүрх минь харин одоо болтол түүнийг хүлээнэ
Ганцхан чи надад хайраа шивнэдэг байсан
Гэвч би сэтгэлээ ойлгодоггүй байж
Чамайг надаас холдон одох тэр л агшинд
Чин сэтгэлээ би чинь ойлгосон
Чамд сайн гэсэн үгээ хэлэх байсан
Боломж бүрт би харамсдаг
Хайраа илчлэхэд зориг дутсан
Хувь тохиол бүрт би харамсдаг
Одоо үүнийг хэлэх тохиромжгүй ч гэлээ
Одод үгний минь гэрч болог
Чи минь наддаа эргээд ирвэл
ЧАНГААС ЧАНГА хэлэхээ амлая
Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Цонхоор тусах сарны туяа нь
Цохилох зүрхэнд чамайг бодогдуулна
Газарт буух хурын чимээ нь
Ганцхан чиний инээмсэглэлийг сануулна
Алаг цэцэгсийн дэлбээг тоолж
Амраг чамайгаа би хүлээлээ
Анх учирсан мөчөө дурсаж
Алдрай чи минь надруугаа яарлаа
Зүрхэлж хэлсэн үгийг минь унагалгүй тосож сонсоорой, хайрт минь
Зүүдэнд чинь орсон шөнө бүрийг алгасалгүй манаж хоноорой, янаг минь
Ганцхан чиний л асаасан гал зүрхэнд минь дүрэлздэг, энхрийхэн минь
Ганган үгээр хуурахгүй ээ, чин үнэнийг хэлье Би чамд хайртай
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай...
Хоёр дусал нулимс нийлээд
Нэг дусал болдог нь үнэн
Хоёр хүний сэтгэл нийлээд
Нэг сэтгэл болдог нь үнэн
Нулимсны тэр дусал болгон
Нууцханаар чамайг нэхдэг нь үнэн
Сэтгэлийн тэр аялгуу болгон
Сэмхэн чамайг үгүйлдэг нь үнэн
Санасан тэр дусал нулимсаа
Салхиар илбүүлэн би чинь арчъя
Хайрласан тэр сэтгэл зүрхээ
Хайрт чамдаа л зориулан уусгая
Олон жилийн өмнөөс ганцхан чамайг хайрласаан
Одоо хүртэл чи минь миний зүрхэнд нууцаар байрласаан
Өнгөрсөн жаргалтай мөчөө би дурсаж байна
Өөрөөр хэлвэл миний нулимс хацар даган урсаж байна
Бүгдийг эрэгцүүлэн ахин дахин бодсоон
Гэсэн ч чи минь намайг орхин яван одсоон
Чи явсан өдөр чинь байн байн бодогдоно
Чиний байхгүй байсан өдөрийг би тоочигноно
Чамайг бодон суусаар өдөр хоног өнгөржээ
Нуулгүй хэлхэд чамгүйгээр амьдарж чадахгүй ээ
No comments:
Post a Comment