Sunday, September 16, 2012

Хайрын 4 мөртүүд


Чи хайраас гарсан бяцхан аз жаргал
Чи халуун дулаан илч бэлэглэсэн нандин хүсэл мөрөөдөл
Зүрхнээс урсах аялгууг шүлэг болгон бичиж
Зүүднээс ургах дүрийг сахиус болгон шүтэж
Эгэл нэгэн сэтгэлд жолоо алдан тэмүүлж
Энэ хорвоод зөвхөн бүсгүй хүн чамайг л хайрлая!
Хөөрхөн төрсөн царайнд чинь
Хөгжилтэй эгдүүтэй занд чинь
Хүнлэг ариун сэтгэлд чинь
Хөл алдан дурласан юм аа би!
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан
Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан
Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан…?
Чинийхээ дэргэд байгаад л баймаар
Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн
Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг
Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж санасангүй
Аятайхан ааш чинь таалагдана гэж мэдсэнгүй
Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
Нээрээ би чамд дэндүү дасжээ…
Уулзмаар санагдах нь дассаных байх
Уйлмаар санагдах нь санасных байх
Уурлаж гомдох нь итгэснийх байх
Учраад баясах нь хайрласных байх… тийм үү?
Чамайг харахаар чи нэг л содон!
Чамгүй байхаар би нэг л сонин!
Чамтай байхаар би нэг л жаргалтай!
Чухамдаа би чамд хайртай!
Зөрөөд өнгөрөх тавилан юм бол битгий учруулаач!
Зөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч!
Нулимс унагаах хайр юм бол битгий дасгаач!
Нэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач!
Хөндий явсанч хайртай гэдэгт итгэ
Хэд хоног msg бичээгүйч мартаагүй гэдэгт итгэ
Хорвоо ертөнцөд хайр байдагт итгэ
Хонгорхон чамайгаа хайрлаж явдагт итгэ
Хүрч болошгүй гоо үзэсгэлэн
Хайрлаж зүрхлэмгүй цайлган сэтгэл
Хүн бүхнээс харамлам өхөөрдөм инээд
Хэзээч бүтэхгүй санагдах миний дурлал
Дуулим энэ орчлонд
Дурлал гэж үгүй бол
Тоост энэ хорвоод
Тоож би төрөхгүй…
Золгүй учирсан чамайгаа
Зовлон гэж нэрлэе
Зол жаргалаасаа илүү
Зовлондоо би хайртай…
Нарнаас цацраг таслаж дагина болъё би чинь
Навчисаас үндэс гуйж цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж гүнж болъё би чинь
Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь …
Уруул даваагvй хайрын
Зvрхэнд яргах vндэс
Учрал нээгээгvй уруулын
Зvvдэнд дэлгэрэх сарнай
Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй
Өдөр бүр санах болжээ итгээрэй
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү
Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм
Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм
*******************************************************

No comments:

Post a Comment

Blogger Widgets fergie big girls(don`t cry) Sia(my love)