Monday, September 17, 2012

Анхны харцаар уу, аль эсвэл…


- Би анх хараад л ухаангүй дурлачихсан”. Ийн ярих хүнтэй та нэг биш удаа тааралдсан л байх. Яг үнэндээ анхны харцаар байтугай биенээ огт хараагүй хүмүүс ч дурлалцах тохиолдол байдаг гэнэ. Зарим хүн хараад дурладаг бол зарим нь дасаж дотносоод сэтгэлд нь, өөрөөр хэлбэл дотоод ертөнцөд нь татагддаг байна.
Гэхдээ хүмүүсийн дурлал янз бүр шүү дээ. Юу нь тэгтэл татдаг байна аа, түүнд бусдаас ялгарах гойд юм алга л байна шүү дээ гэхээр хүнд хөл алдан дурласан байх нь бий. Нүд, уруулынх нь хэлбэр, хацар нь хөөрхөн хонхойдог ч юм уу, эсвэл гарынх нь өвөрмөц хөдөлгөөн зэрэг огт санаанд ормооргүй зүйлс хүртэл эсрэг хүйстнийг нь ухаан алдтал дурлуулдаг аж. Хараад дурлаагүй хэрнээ үнэрт нь, дуу хоолойнд нь татагдаад суучихсан хүн ч цөөнгүй байдаг.  Хайр дурлалд хүний өссөн орчин, үзэл бодол багагүй нөлөөлдөг аж. Эрчүүд ихэвчлэн ээжтэйгээ адилхан хүнийг сонгодог нь хар багаасаа л ээжийгээ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэж итгэж өссөнийх гэнэ. Тэгээд сэтгэлд нь төсөөлөгдөж байсан дуу хоолой, зан ааштай хүн бодит амьдрал дээр гараад ирэхээр өөрийн эрхгүй тэмүүлдэг байна.

Хайрын зургаан төрөл байдаг тухай зохиолч Лий номондоо бичсэн байдаг. Түүнийхээр
- Романтик хайр
- Тоглоом хэлбэрийн хайр
- Найз маягийн хайр
- Өмчилсөн хайр
- Прагматик хайр
- Зөвхөн түүндээ л бүхнээ зориул­даг хайр.
Олны анхаарлыг татсан нүүр царай гэж бий. Нэлээд хэдэн жилийн өмнө Солонгосын олон ангит “Анхны хайр” гэдэг кино гарч гол дүрийн жүжигчин Чанвуд нэгэн монгол охин ухаангүй дурлаж, 9 давхраас унаж амиа хорлоно гээд бөөн сенсааци дэгдээж байсныг санаж байна. Нэвтрүүлэгч, хөтлөгч монгол Чанву гэгддэг Гантулгад хижээл насны эмэгтэй дурлаад, багагүй паян дэгдээсэн талаар 25 дугаар телевизийнхэн ярьдаг юм. Телевизийн гадаа ирээд “Гантулга аа, би чамд хайртай” гээд хашгирч байсан тэр эмэгтэй дуртайдаа тэгж олны элэг доог болоогүй л байх. Сүмогийн бөх, озэки Кайод туяхан япон хүүхнүүд хөл алдан дурладаг гэлцдэг. Харин мань эрийн сонголт шал эсрэгээр, өөрөөсөө тав эгч, нохой зодооны тамирчин байсан булиа бүсгүйг авааль эхнэрээ болгон авчээ
Анхны хайр насан туршид мартагддаггүй гэж үнэн үү?
Ямар дурсамж үлдээснээс болно 42%
Хэзээ ч мартдаггүй 35%
Шал дэмий юм, бодохыг ч хүсдэггүй 0%
Аль хэдийнэ мартчихсан 23%



No comments:

Post a Comment

Blogger Widgets fergie big girls(don`t cry) Sia(my love)